Бид бол Монгол Улсад үүсгэн байгуулагдсан, хиймэл
оюун ухаанд суурилсан дэвшилтэт технологи хөгжүүлэгч
компани юм. Манай баг нь дата шинжилгээ, машин
сургалт, байгалийн хэл боловсруулалт (NLP),
компьютер хараа зэрэг AI-ийн голлох чиглэлүүдээр
мэргэшсэн 10 гаруй залуу мэргэжилтнээс бүрддэг.
Бид байгууллагуудын үйл ажиллагааг автоматжуулах,
өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг сайжруулах,
хэлний боловсруулалт болон хэрэглэгчийн зан төлөвийг
таамаглах зэрэг олон төрлийн AI шийдлийг санал
болгодог.
Монголын онцлогт нийцсэн, дэлхийн
чиг хандлагатай хөл нийлүүлсэн технологийг хөгжүүлж,
дотоодын болон бүс нутгийн зах зээлд үнэ цэнэ бүтээх
нь бидний гол зорилго. Технологийг зөвөөр,
хариуцлагатайгаар ашиглах нь бидний эрхэм үнэт
зүйлсийн нэг юм.
Бид NLP болон AI технологиудыг ашиглан бүтээсэн хэд хэдэн бүтээгдэхүүнийг монголын болон олон улсын зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Манай системийг хэрэглэж байгаа 500,000 гаруй хэрэглэгч байгаа бөгөөд эдгээр нь интернэт худалдаа, зээлийн үйлчилгээ зэрэг чиглэл голлож байна.
Бид цахим худалдаанд суурилсан AI бүтээгдэхүүн нэвтрүүлж, манай бүтээгдэхүүнийг бизнесийнхээ үйл ажиллагаанд ашигладаг томоохон харилцагчид бий болоод байна.
Сүүлийн үеийн технологиудыг чадварлагаар эзэмшсэн frontend, backend, mobile инженерүүдээс гадна дата инженер, ML инженерүүдээр багаа зузаатгаад байна.
Бид Sylius open source технологи дээр суурилан цахим худалдааны SaaS шийдэл боловсруулсан бөгөөд уг шийдлээ хиймэл оюуны дэвшилтэт моделиудтай хослуулан олон улсын түвшинд санал болгож байна.
Бид барааны бүртгэлийг хиймэл оюун ашиглан үүсгэх AI model хөгжүүлж байгаа бөгөөд уг шийдлээ юун түрүүнд Киргизстан улсын Бишкэк хот дахь Мадина зах дээр хэрэгжүүлэхээр ажиллаж байна.